СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
Огноо: 2016 оны 07 дугаар сарын 26
Сонгон шалгаруулалтын нэр: Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Цагдаагийн гудамж, Ахмадын хотхон-1 ОНӨААТҮГ-ын 901 дүгээр байрны 1 давхарт байрлах /одоо “Оюу” хүнсний мухлаг, “Эрхэс туяа” эмийн сан ажиллаж байгаа/ тус бүр 25,8мкв талбай бүхий байрны түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай.
Сонгон шалгаруулалтын дугаар: Ахмадын хотхон-1-2016-07-26-01
“Ахмадын хотхон-1” ОНӨААТҮГ нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам”-ын дагуу сонгон шалгаруулалтанд оролцогчийг /хуулийн этгээд/ Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Цагдаагийн гудамж, /хуучнаар 9 дүгээр дэлгүүрийн замын урд / 901 дүгээр байрны 1 давхарт байрлах эмийн сан, хүнсний мухлагийн түрээслэгчийг сонгон шалгаруулах” тухай битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.
Сонгон шалгаруулалтанд оролцогч нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
- Түрээсийн төлбөр төлөх, барьцаа төлбөр төлөх, үйл ажиллагааг эхлүүлэх, санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотолно.
– Харилцагч банкны дансны хуулга /Сүүлийн 6 сар/, Санхүүгийн тайлан /2016 оны хагас жилийн тайлан/
– Хөрөнгийн баталгаатай байх,
– Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай төсөл, төсвийн тооцоо
– Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт.
- Материалыг зарласан хугацаанд битүүмжлэн өөрийн нэр хаягийг тодорхой бичиж нэг дугтуйнд нэг санал ирүүлсэн байх.
- Түрээслэх байрыг ямар үйл ажиллагааны чиглэлээр ашиглахаас хамаарч шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, фото зураг, техникийн үзүүлэлт, ажиллах хүчний чадамжийн судалгааг ирүүлэх.
- Түрээсийн үйл ажиллагааны чиглэлээс хамаарч тухайн үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөл, тухайн чиглэлээр ажиллаж байсан туршлага, ажлын жагсаалтыг ирүүлэх.
- НИТХ-ын 2010 оны 26 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэхэд мөрдөх нэгж талбайн доод үнэ”-ээс багагүй байх.
- Байр талбайтай холбоотой мэдээллийг түрээслэгч байгууллагаас тодруулна уу.
Та бүхэн холбогдох битүүмжилсэн материалаа 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Цагдаагийн гудамж, 901 дүгээр байр Ахмадын хотхон-1 ОНӨААТҮГ-ын 8 тоот өрөөнд ирүүлнэ үү.
Сонгон шалгаруулалтын материалыг 10 цаг 30 минутанд нээнэ.
Зөвхөн шалгарсан аж ахуйн нэгжид хариу мэдэгдэнэ.
Тодорхой мэдээлэл, тусгай шаардлага болон сонгон шалгаруулалтын дүнг www.akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn цахим хаягаар авна уу.
Холбоо барих утас-76036048, 76036010