2024-12-05

Home » Танилцуулга

Танилцуулга

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөллөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 08 дугаар сарын 16-ний өдрийн 94-р тогтоолоор байгуулагдан тус тогтоолоор батлагдсан 12 бүлэг, 84 зүйлтэй “Ахмадын хотхон-1” ОНӨААТҮГ-ын дүрмийг мөрдөн ажиллаж, Улсын бүртгэлд бүртгүүлэн, байгууллагын даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/01 тоот тушаалаар Дотоод журмыг боловсруулан баталан мөрдөж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 сарын 07-ны өдрийн Бүтэц орон тоог батлах А/989 тоот захирамж, 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Бүтэц орон тоог шинэчлэн батлах А/486 тоот захирамжийг үндэслэн байгууллагын албан хаагчдыг томилон ажиллуулж, өөрийн бэлэгдэл, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэж, хотхоны оршин суугч болох 288 түрээслэгчдийн тав тухтай, эрүүл, аюулгүй орчин нөхцлийг хангаж, түүнд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, шийдвэрүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрүүд, үр дүнгийн гэрээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

“Ахмадын хотхон-1” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын цахим хуудсанд хандаж байгаа эрхэм танд талархал илэрхийлье.

Төрийн минь буян

Түмний минь хишиг

Ахмадын тохилог хотхонд

Амьдрал сайхан байна аа гэж

Ам бардам хэлүүлэн

Санаа зовох юмгүй

Сэтгэл хангалуун байлгаж

Ач үрсээс чинь ялгаагүй

Ая тухыг тань хангаж

Өвөө эмээ та нарыгаа

Өргөн хүндэтгэж явдаг юм аа БИД,

 

Монгол улсын алдар хүнд болсон ТА

Мөнх амьдралын алтан хэлхээ болсон ТА

Эрин үеийн амин түүх болсон ТА

Эргэх цагийн аз жаргал болсон ТА

Нарт орчлонгийн хоногийг ЭЛЭЭЖ

Налайн сууж жаргаж АМЬДРААРАЙ

Урт насны хутгийг ОЛЖ

Уяран сууж жаргаж АМЬДРААРАЙ

Хормойноос тань зүүгдэж яваа

Хойч үе биднийгээ үргэлж гийгүүлж АМЬДРААРАЙ

Хүндэтгэсэн,

“Ахмадын хотхон-1” ОНӨААТҮГ-ын дарга

Ц.ОТГОНБАТ

94 Ажилд томилох тухай

scroll to top