2024-11-21

Home » Цаг үеийн мэдээ » Гадаад паспортын үйлчилгээг дүүргүүдэд шилжүүллээ

Гадаад паспортын үйлчилгээг дүүргүүдэд шилжүүллээ

April 4, 2018 5:20 pm by: Category: Цаг үеийн мэдээ Comments Off on Гадаад паспортын үйлчилгээг дүүргүүдэд шилжүүллээ A+ / A-

TlxCFxW60acvlfd8knei7msui3m22pmk9

Гадаад паспортын үйлчилгээг дүүргүүд рүү шилжүүлэн, иргэдэд хүргэх үйлчилгээг ойртуулах болсон талаар Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.

Ирэх долоо хоногийн даваа гаригаас буюу дөрөвдүгээр сарын 9-нөөс эхлэн дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн дөрвөн төвд гадаад паспортын энгийн, яаралтай үйлчилгээг шилжүүлж байгаа аж.

Жил ирэх тусам гадаад паспорт захиалах иргэдийн тоо өсөж байгаа тул дээрх ачааллыг бууруулах зорилгоор паспортын үйлчилгээг дүүргүүд рүү шилжүүлж байгаа гэж мэдээллээ.

Дүүрэг бүрт гадаад паспортын хоёр цонх ажиллуулна. Паспортоо дүүрэг харгалзахгүй захиалах боломжтой гэнэ. Харин гадаад паспортыг сунгахгүй болсон нь олон улсад мөрдөгдөж байгаа стандарттай холбоотой гэдгийг албаныхан онцоллоо.

Энэ өөрчлөлтийг хийснээр 100 айл орчимын замын хөдөлгөөний ачаалал тодорхой хэмжээнд буурна гэж үзэж байгаа юм.

Гадаад паспортын үйлчилгээг дүүргүүдэд шилжүүллээ Reviewed by on . Гадаад паспортын үйлчилгээг дүүргүүд рүү шилжүүлэн, иргэдэд хүргэх үйлчилгээг ойртуулах болсон талаар Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээлэл хийлэ Гадаад паспортын үйлчилгээг дүүргүүд рүү шилжүүлэн, иргэдэд хүргэх үйлчилгээг ойртуулах болсон талаар Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээлэл хийлэ Rating: 0
scroll to top