Мэдээ, мэдээлэл – Нийслэлийн "Ахмадын хотхон-1" https://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар Fri, 17 May 2019 04:47:02 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=5.2.21 Улаанбаатар Олон Улсын Марафон 2019 https://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=2173 Fri, 17 May 2019 04:44:05 +0000 http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=2173 Улаанбаатар Олон Улсын Марафон 2019
Улаанбаатар

]]>
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019-04-23-ний шуурхай зөвөлгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлт https://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=2158 Fri, 17 May 2019 04:28:19 +0000 http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=2158
]]>
Иргэн танд хамгийн ойр аюулгүйн талбай хаана байгааг мэдэх үү https://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=2138 Wed, 24 Apr 2019 03:20:26 +0000 http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=2138 Иргэн танд хамгийн ойр аюулгүйн талбай хаана байгааг мэдэх үү

Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газар болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран Улаанбаатар хотын хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг дөрөвдүгээр сарын 24-26-нд зохион байгуулж буй. Маргааш буюу 25-ны 07.00-09.30 цагийн хооронд нийслэлийн бүх иргэнийг хамруулсан газар хөдлөлтийн дараах нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль зохион байгуулах юм. Өглөө 08.00 цагт зарлан мэдээллийн дуут дохионы цамхгуудаар Газар хөдөлсөн тухай зарлан мэдээлэл дамжуулах бөгөөд энэ үед иргэд өөрийн дүүрэг, хороонд хамгийн ойр байрлах аюулгүй талбайд цугларна. Ингэхдээ газар хөдлөлтийн үед баримтлах зарчим, ойролцоох цуглах талбай зэрэг мэдээллийг багтаасан “Таниулах хуудас”-аа (дүүрэг, хорооноос тань “Таниулах хуудас”-ыг урьдчилан тараасан байх ёстой, тараагаагүй бол та шаардаж авах эрхтэй) нүүн шилжих талбайд авч очихоо мартуузай.
Энэхүү дадлага сургуулийн үеэр 45 мянга гаруй орон сууцны 480 мянган иргэд гамшгаас хамгаалах 111 аюулгүйн талбайд гарах бөгөөд аюулгүйн талбайн байршлуудын жагсаалтыг хүргэе.
]]>
Их цэвэрлэгээ 90 минут https://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=2134 Sat, 20 Apr 2019 06:53:34 +0000 http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=2134 Их цэвэрлэгээ 90 минут
ИХ-ЦЭВЭРЛЭГЭЭ-90-МИНУТ

]]>
Гамшгаас хамгаалах сургалт https://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=2129 Tue, 09 Apr 2019 02:36:21 +0000 http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=2129
Нийслэлд зохион байгуулагдах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн талаар мэдээлэл хийлээ

Болзошгүй гамшгийн аюулаас хүн, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, иргэн, хуулийн этгээд, томилгоот бүрэлдэхүүнийг сургах, дадлагажуулах, гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төлөвлөлтийг боловсронгуй болгох, харилцан ажиллагааг сайжруулах, нүүлгэн шилжүүлэлт, дайчилгааны тогтолцоог тодорхойлох зорилготойгоор “Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” 2019 оны 04 дүгээр сарын 24, 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Иж бүрэн сургуульд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулж буй төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, иргэд, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их хурал, Засгийн газар, яам, агентлаг, Олон улсын хүмүүнлэгийн болон бусад байгууллага, Элчин сайдын яамд хамрагдана. Дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд үргэлжлэх энэхүү иж бүрэн сургуулийг гурван үе шаттайгаар зохион байгуулна.
Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, ОБЕГ-ын дэд дарга, Хурандаа Б.Ууганбаяр, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, Хурандаа Ж.Чүлтэмсүрэн нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
ОБЕГ-ын дэд дарга, Хурандаа Б.Ууганбаяр “Нийслэлд сүүлийн 30 жилд ийм том хэмжээний дадлага, сургуулилт зохион байгуулагдаагүй. Энэ сарын 24-нд сургуулийн үйл ажиллагаа эхэлнэ. Энэ өдөр олон нийт рүү хандсан арга хэмжээ зохион байгуулагдахгүй. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй төр захирагааны байгуулагуудаас авахуулаад олон улсын байгууллагуудын түвшинд явагдана. 25-ны өдөр олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулна. Өглөө 07:00-10:00 цагийн хооронд замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Улаанбаатар хот руу орох болон гарах бүх хөдөлгөөний зогсооно. Энэ хугацаанд мөн төр захиргааны байгууллагын ажил түр зогсоно. Сургууль цэцэрлэг орохгүй. 08:00 цагт зарлан мэдээллийн дохио дуугарна. Нийслэлд дуут дохио өгөх 60 цамхаг бий. Үүний дараа орон байрнаас гарах дадлага сургуулийг хийнэ. Улаанбаатар хотод цугларах 111 цэг байгаа. Иргэд эдгээр цэгээс өөрт ойрхон байгаа байршлын талаар амьдарч буй хорооныхоо Засаг даргаас лавлаж, мэдээлэл авч болно Энэ сургуульд Улаанбаатар хотод амьдарч буй бүх ард иргэд оролцоно.” хэмээв.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод газар хөдлөлтийн давтамж маш их болсон. Мөн үер усны гамшиг, хуурайшилтаас үүдсэн гал түймрийн аюул зэрэг гамшгийн эрсдлүүд их болсон. Эдгээр нь хүний амь нас, эд хөрөнгөд шууд заналхийлж байдаг. Бид энэ бүхнээс урдчилан сэргийлэх ёстой. Мөн ийм байдал үүссэн тохиолдолд хор хохирлыг арилгаж чаддаг байх ёстой. Өнөөдрийн зохион байгуулах гэж байгаа арга хэмжээ бол урдчилан сэргийлэх дадал, хэвшлийг нийслэлийн бүх иргэддэдээ суулгаж өгөх өндөр үр дүнтэй сургууль байгаа юм” хэмээлээ.
Сургуулийн нэгдүгээр шатанд газар хөдлөлтийн гамшиг болсон цагийн байдлын дагуу нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчийн газар, аж ахуйн нэгж байгууллагууд 24-ний өглөө “Яаралтай цуглар” дохиогоор Сүхбаатарын талбайд цуглаж, гамшгаас хамгаалах бэлэн байдлаа шалгуулж, нэгдсэн жагсаалын арга хэмжээг зохион байгуулснаар сургууль эхэлнэ.
Хоёрдугаар шатанд “Яаралтай цуглар” дохиогоор цугласан нутгийн захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагын удирдах бүрэлдэхүүн газар хөдлөлтийн гамшиг үүссэн цагийн нөхцөл байдлын дагуу хариу арга хэмжээг төлөвлөх, шийдвэр гаргах, удирдлага зохицуулалт, харилцан ажиллагааг зохион байгуулах зорилгоор танхимын команд штабын дадлага, сургуулийг зохион байгуулснаар үргэлжилнэ. Танхимын команд штабын сургуульд 80 гаруй байгууллагын 950 гаруй удирдах бүрэлдэхүүн хамрагдахаар төлөвлөөд байна.
Гуравдугаар шатанд Зарлан мэдээллийн дуут дохионы цамхгаар дамжуулан “Газар хөдлөлт” болсон тухай зарлан мэдээлэл хүргэгдэх ба нийслэлийн 45 мянга гаруй орон сууцны 480 мянган иргэд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 94 дүгээр тогтоолоор батлагдсан 111 тооны аюулгүйн талбайд гарна. Газар хөдлөлтийн гамшгийн улмаас орон байргүй болсон иргэдийг түр цугларах аюулгүй талбайгаас түр амьдруулахаар “Нүүлгэн шилжүүлэлт”-ийг Баянгол, Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт урьдчилан жишиг байдлаар бэлтгэсэн талбайд, бусад дүүрэгт гэнэтийн байдлаар зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэхүү гурван дүүргийг онцлон сонгосны учир нь Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, тухайн гурван дүүрэгт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг Нийслэлийн төвшинд өргөтгөн хамтад нь зохион байгуулж буйгаараа онцлогтой. Дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 07.00-10.00 цаг хүртэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг бүрэн зогсоож, иргэдийг аюулгүй талбайд нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулна. Мөн энэ өдрийн ажлын цагийг 10.00 цагаас эхлүүлэхээр төлөвлөсөн байгаа. Мөн газар хөдлөлтийн гамшгийн улмаас барилга байгууламжид нуралт үүсэж эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг алба, мэргэжлийн анги, Онцгой байдлын байгууллага, мэргэжлийн байгууллага, сайн дурын хэсэг, аж ахуйн нэгж байгууллага хамтран 6 дүүрэгт зохион байгуулна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
]]>
Үндэсний үйлдвэрлэл https://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=2119 Wed, 03 Apr 2019 08:49:31 +0000 http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=2119 “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэн нээгдлээ

“Эх оронч худалдан авалт, үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэнгийн нээлт  Мишээл экспо худалдааны төвд өнөөдөр  боллоо.
Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон бусад албаны хүмүүс, МҮХАҮ-ийн танхимын гишүүд, төлөөлөгчид оролцлоо. Үзэсгэлэнд тохирлын гэрчилгээгээ авсан 155 нэр төрлийн үндэсний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оролцож байна.  
Засгийн газрын 2019 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар дотооддоо үйлдвэрлэсэн, чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай 155 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний жагсаалтыг баталж, эдгээр бараа, бүтээгдэхүүнийг аливаа тендерийн үндсэн нөхцөл болгож, худалдан авах бодлогыг Засгийн газар баримтлахаар тогтсон байна.
Үзэсгэлэнгийн арга хэмжээний үеэр үйлдвэр эрхлэгчдийг төрийн байгууллагуудтай нүүр тулан уулзуулах, дотоодын үйлдвэрээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний биелэлтийг танилцуулах, төрийн худалдан авалтад хэрхэн бэлтгэх, бараа бүтээгдэхүүндээ хэрхэн стандартын тохирлын гэрчилгээг авах зэрэг асуудлыг шийдвэрлэх талаар зөвлөгөө мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах юм байна.
Харин үйлдвэрлэгчид  стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлэх, иргэдэд худалдах, өөрсдийн бараагаа сурталчлах зорилготой гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
]]>
Дэд бүтцийн төв иргэдэд хашаандаа тав тухтай, цэвэр бохир ус, дулаанаа шийдсэн тухтай орчинд амьдрах боломжийг олгож байна https://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=2111 Wed, 20 Mar 2019 02:08:18 +0000 http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=2111

Дэд бүтцийн төв иргэдэд хашаандаа тав тухтай, цэвэр бохир ус, дулаанаа шийдсэн тухтай орчинд амьдрах боломжийг олгож байна

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар залуучуудын сайн дурын ажлыг дэмжиж, тэдний оролцоог нэмэгдүүлэх, тусч соёлыг дэлгэрүүлэх, эерэг хандлагатай, бүтээлч иргэдийг төлөвшүүлэх зорилгоор “Нийслэлийн залуучуудын сайн дурынхны хөгжлийн төв”-ийг “Сайн дурынхны хөгжлийн төв” НҮТББ-тай хамтран нээж байна.

Тус төвийн үйл ажиллагааг “Сайн дурынхны хөгжлийн төв” НҮТББ бие даан явуулах бөгөөд энэхүү төвөөр дамжуулан сайн дурын ажлын ач холбогдол, соёлыг залуучуудад түгээх, нийгмийн бүхий л салбарт ажиллах сайн дурын ажилтнуудыг чадавхжуулах, хөгжүүлэх замаар төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран нийгмийн хөгжилд залуучуудын хувь нэмэр, оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар тус төвийн үйл ажиллагааг дэмжиж оффис болон хурлын танхимын түрээс, урсгал зардалгүйгээр ашиглах боломжийг нээж, сайн дурын ажил хийсэн залуучуудын ажилласан цагийг баталгаажуулах ажлыг зохион байгуулна.

Нийслэлийн залуучуудын сайн дурынхны хөгжлийн төв нь сайн дурынхны санаачилга, оролцоотойгоор дараах ажлуудыг хийнэ.

–      Хүүхэд залуучууд, олон нийтийн хөгжил

–      Хүрээлэн буй орчин, байгаль хамгаалах (мөн амьтан, ургамлыг болон соёлын өвийг хамгаалах) үйл ажиллагаа

–      Нийгмийн эрүүл мэнд – аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа

–      Байгалийн гамшиг, аюулт үзэгдэл, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагаа

–      Ахмад настанд чиглэсэн нийгмийн халамжийн үйл ажиллагаа

–      Нийгмийн хамгаалал (Үүнд: зорилтот бүлэгт чиглэсэн тусламж үйлчилгээ)

–      Үе тэнгийн болон албан бус боловсрол олгох үйл ажиллагаа

–      Хүний эрхийг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа

–      Хувь хүний бүтээлч чадавхыг хөгжүүлэх, иргэдийн санал санаачилгыг дэмжих үйл ажиллагаа

–      Хотын соёл – иргэдийн ухамсар, хандлагыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа

Хүмүүнлэгийн болон сайн дурын ажилд оролцох, нийгэмд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй залуучуудад “Нийслэлийн залуучуудын сайн дурынхны хөгжлийн төв”-ийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН САЙН ДУРЫНХНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Нийслэлийн Засаг захиргааны 5-р байр, 
https://www.facebook.com/Niisleliinzaluuchuud/ 
https://www.facebook.com/VolunteerDevelopmentCenter/
Холбоо барих утасны дугаар: 70117085, 9812-5557

]]>
Б.Индра: Олимпын гудамжны замын хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 1-нээс хаана https://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=2092 Tue, 12 Mar 2019 09:22:57 +0000 http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=2092

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индрагаас энэ жил нийслэлд хийгдэх зам засварын ажлын талаар тодрууллаа. 

-Налайхын замыг шинэчлэн засах ажил ирэх сарын 1-нээс эхлэхээр боллоо. Үүнтэй холбогдуулан ямар зохицуулалтыг хийх вэ?

-Замын ажил эхлэхээр Налайхын замыг 100 хувь бүрэн хаана. Уг замд ойролцоогоор 40 гаруй гүүр хоолой, туннелийн ажил хийхээр төлөвлөгдсөн. Ойрын хугацаанд түр замын асуудлаа яаралтай шийдэх шаардлагатай байгаа. Налайхын замаар Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгаас, алслагдсан гурван дүүрэг буюу Багахангай, Налайх, Багануур дүүргээс тээврийн хэрэгсэл зорчдогоос гадна Замын-Үүдээс ирж байгаа тээврийн хэрэгсэл мөн зорчдог.

Тиймээс эдгээр тээврийн хэрэгслээ аль замаар зорчуулах вэ гэдгийг нийслэлийн холбогдох агентлагууд, яамтай хамтран хэлэлцэж байна. Богд уулын урд зам буюу Төв аймгийн замаар ачаа тээврийн том оврын тээврийн хэрэгслийг явуулах, тухайн бүсэд оршин сууж буй иргэдийн жижиг оврын тээврийн хэрэгслийг түр замаар зорчуулахаар урьдчилсан байдлаар төлөвлөөд байгаа. Ойрын хугацаанд эцэслэн шийдвэрлэж, хэвлэл мэдээллээр албан ёсоор зарлана.

-Тус замын шинэчлэлийн талаар дэлгэрүүлэхгүй юу?

-Одоо байгаа зам нь хоёр эгнээтэй бол шинэ зураг төслөөр дөрвөн эгнээтэй болно. Мөн Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөгөөр суурьшлын бүс ихэссэн, цаашид төлөвлөгдсөн. Тиймээс төлөвлөгдсөн уулзварууд дээр бүсийн аюулгүй байдлыг хангах үүднээс зураг төсөл дээрээ өөрчлөлт оруулснаар суурьшлын бүстэй газруудад дугуйн зам, явган хүний замыг хийнэ.

Тусгаарлах зурвас нь төмөр бетон хийцтэй байх бөгөөд энэ нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, ослыг эрс бууруулна. Гэрэлтүүлэгтэй, олон улсын стандартад нийцсэн авто зам болно. 
 

-Замын цагдаагийн гүүрэн гарцын ажил удахгүй эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулахаар төлөвлөөд байна вэ?

-Замын хөдөлгөөний ачаалал, барилгын ажил түр зогссонтой холбоотойгоор Олимпын гудамжийг түр хугацаанд нээсэн бол ирэх сарын 1-н гэхэд буцаагаад хаана. Энд гүүрний таван тулгуур баганын ажил хийгдэнэ. Бид наадмаас өмнө үндсэн гүүрээ ашиглалтад оруулан, рампуудын ажлаа есдүгээр сар гэхэд гүйцэтгэн гүүрээ бүрэн дуусгана гэсэн төлөвлөгөөтэй ажиллан байна. Бусад гүүрийн ажлыг ч энэ жилдээ багтаан дуусгана.

Баянзүрх дүүрэгт орших Туулын гүүрийг Налайхын замтай хамт дуусгаж холбоно. Сонсголонгийн гүүрний барилгын ажил эхэлсэн. Мөн Яармагийн гүүрний тоноглолын ажил болон нэмэлт хучилтын ажлыг хийнэ. Ингэхдээ шаардлагатай тохиолдолд гол гүүрний зорчих хэсгийг хаана. Гэхдээ ингэж хаасан ч түр гүүр, хуучин гүүрний хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ.

Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төслийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж, гүүрний ажлын гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20-р товчоо групп, зөвлөхөөр “Ростов” ХХК ажиллаж байгаа юм. 

Эргэн сануулахад, Гүүрэн гарц барих ажлыг гүйцэтгэхээр Олимпын гудамжны замын хөдөлгөөнийг 2018 оны зургаадугаар сарын 11-ний өдрөөс эхлэн хаасан бөгөөд барилгын ажил завсарласнаар мөн оны арванхоёрдугаар сарын 15-наас түр нээсэн билээ.

]]>
Дэд бүтцийн төв иргэдэд хашаандаа тав тухтай, цэвэр бохир ус, дулаанаа шийдсэн тухтай орчинд амьдрах боломжийг олгож байна https://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=2084 Tue, 12 Mar 2019 09:12:36 +0000 http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=2084

Иргэд өөрсдийн газартаа инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангагдсан, тав тухтай, тохилог  амьдрах нөхцөлийг бүрдүүлж, газар шинэчлэн зохион байгуулах “Дэд бүтцийн төв” төслийн явцтай Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Барилга хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон нийслэлийн Засаг даргын Гэр хороолол, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү дүүргийн удирдлага, албаны хүмүүс очиж танилцлаа.


“Дэд бүтцийн төв” төслийн хамгийн эхний загвар төслийг Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 220 нэгж талбарыг хамарсан 14 га газарт хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд 220 нэгж талбарын 285 айлын өрхийг инженерийн шугам сүлжээнд холбох бөгөөд эхний ээлжийн 33 айлыг дулаанд холбоод байна.
Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд хэрэгжиж буй “Дэд бүтцийн төв” төсөлд хамрагдсан 285 айл өрхөөс 28 айл өрх шинээр амины орон сууц барьж, 104 айлын байшин сууцыг дулаалгын аянд хамруулсан байгаа юм. 
Дээрх 285 айлыг халуун, хүйтэн, бохир усны шугамд холбохын тулд 5 хос шугам шинээр татсан. Дэд бүтцийн төвийн барилгын хувьд зоорийн давхарт цахилгааны 10 Квт дэд болон 0.4 Квт станцтай. Мөн СӨХ-ын үйл ажиллагаа явуулах болон оршин суугч иргэд нөхөрлөл байгуулан үйл ажиллагаа явуулж болох орчин нөхцөлөөр хангажээ.

Мөн бие даасан цэвэрлэх байгууламжтай бөгөөд хоногт 520 м/куб бохирыг цэвэрлэх хүчин чадалтай. Дэлхийн стандартад нийцсэн, сүүлийн үед жишиг болсон цэвэрлэх байгууламж юм. Улаанбаатар хотод гэр хороолол дунд баригдсан анхны байгууламж юм. Бохирыг 99.99 хувь цэвэршүүлнэ. Үнэр ялгарахгүй, гарч буй бохир ультра ягаан туяагаар шарагдаж цэвэршдэг гээд олон давуу талтай аж.
Ирэх сарын 15-наас 2.2 км гэрэлтүүлэг болон камержуулалттай авто замын ажил эхэлнэ. Мөн энэ орчимд оршин сууж төсөлд хамрагдсан иргэд хамтарч нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний болон дугуйн зам байгуулах боломжтой.
Төслийн хүрээнд 285 айлын газар буюу нийт 14 га газарт дулааны 85 худаг хийгдсэн. Харин бохирын 92 худаг шинээр барьжээ. Мөн дулааны 2800 метр, бохирын 2200, цэвэр усны 1200 метр, цахилгааны 2500 хос метр шугам тавигдсан байна. 

Өнөөдрийн байдлаар 40 гаруй айл дулаанд холбогдсон. Айлуудын хашаанд төвийн шугам оруулж холбосон. Харин хашаанаас байшин хүртэл татах ажил ирэх сараас эхлэх юм. Бүрэн ашиглалтад оруулж улсын комисст хүлээлгэн өгөх хугацааг 5 дугаар сарын 15 гэж тооцож буйг нийслэлийн Гэр хороолол, дэд бүтцийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч П.Баярхүү хэллээ.
“Дэд бүтцийн төв” төсөл хэрэгжсэнээр агаар, хөрс, орчны бохирдол бүрэн үгүй болж, иргэд өөрийн өмчлөлийн газартаа амины орон сууц барьж, газрын үнэлгээ 3-4 дахин нэмэгдэн, эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах нөхцөлөөр хангагдана.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлэхдээ “Энд оршин сууж дэд бүтцийн төвд холбогдсон айл өрхүүд төвийн дулаанд холбогдсон айл өрхүүдтэй адилхан. Иргэд байшингаа яаж ч өөрчилж орон сууцаа шинэчлэн тохижуулж болно. Мөн иргэд нэгдэн хороодын хөгжлийн зөвлөл байгуулж тухайн зөвлөл дэд бүтцийн төвийн ашиглалт, засвар үйлчилгээ, сантехник зэрэг бүхий л үйлчилгээ явуулах боломжтой. Үүнийг дагаад ажлын байр нэмэгдэнэ. Энэ төслийг дэд бүтэц хүрэх боломжгүй газруудад хэрэгжүүлж болно. Тухайн орчмын айлуудаас шалтгаалан хүчин чадал, хамрах хүрээг томруулан хийх боломжтой. Иргэдийн таатай амьдрах бодит шаардлагыг хангаад өгвөл зөв хэмнэл, ахуйн орчин сайжраад ирвэл гэр хорооллыг дахин төлөвлөх, барилгажуулах ажил эрчимжиж энэ жишгээр амьдрах иргэдийн тоо өсөх, хамрах хүрээ тэлэх хөшүүрэг болж өгөх юм” гэлээ.
Төвлөрсөн шугам сүлжээнд холбоход техникийн шийдлийн хувьд боломжгүй, хэсэгчилсэн шугам сүлжээгээр хангах боломжтой 2,794 га бүхий гэр хорооллын дундын бүсэд 2017-2020 онд нийт 50 ширхэг хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжийг нэвтрүүлэх Дэд бүтцийн төвийг барьж байгуулах замаар 17,500 нэгж талбарын 22,250 айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбох юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлээ.  
]]>
Д.Түмэнжаргал: Хүний боловсролыг харилцаа, биеэ авч яваа байдал нь илэрхийлдэг https://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=2074 Tue, 12 Mar 2019 03:52:20 +0000 http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=2074
Д

]]>