Слайд мэдээ – Нийслэлийн "Ахмадын хотхон-1" https://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар Sat, 20 Apr 2019 06:55:22 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=5.2.21 Их цэвэрлэгээ 90 минут https://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=2134 Sat, 20 Apr 2019 06:53:34 +0000 http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=2134 Их цэвэрлэгээ 90 минут
ИХ-ЦЭВЭРЛЭГЭЭ-90-МИНУТ

]]>
Гамшгаас хамгаалах сургалт https://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=2129 Tue, 09 Apr 2019 02:36:21 +0000 http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=2129
Нийслэлд зохион байгуулагдах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн талаар мэдээлэл хийлээ

Болзошгүй гамшгийн аюулаас хүн, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, иргэн, хуулийн этгээд, томилгоот бүрэлдэхүүнийг сургах, дадлагажуулах, гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төлөвлөлтийг боловсронгуй болгох, харилцан ажиллагааг сайжруулах, нүүлгэн шилжүүлэлт, дайчилгааны тогтолцоог тодорхойлох зорилготойгоор “Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” 2019 оны 04 дүгээр сарын 24, 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Иж бүрэн сургуульд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулж буй төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, иргэд, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их хурал, Засгийн газар, яам, агентлаг, Олон улсын хүмүүнлэгийн болон бусад байгууллага, Элчин сайдын яамд хамрагдана. Дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд үргэлжлэх энэхүү иж бүрэн сургуулийг гурван үе шаттайгаар зохион байгуулна.
Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, ОБЕГ-ын дэд дарга, Хурандаа Б.Ууганбаяр, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, Хурандаа Ж.Чүлтэмсүрэн нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
ОБЕГ-ын дэд дарга, Хурандаа Б.Ууганбаяр “Нийслэлд сүүлийн 30 жилд ийм том хэмжээний дадлага, сургуулилт зохион байгуулагдаагүй. Энэ сарын 24-нд сургуулийн үйл ажиллагаа эхэлнэ. Энэ өдөр олон нийт рүү хандсан арга хэмжээ зохион байгуулагдахгүй. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй төр захирагааны байгуулагуудаас авахуулаад олон улсын байгууллагуудын түвшинд явагдана. 25-ны өдөр олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулна. Өглөө 07:00-10:00 цагийн хооронд замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Улаанбаатар хот руу орох болон гарах бүх хөдөлгөөний зогсооно. Энэ хугацаанд мөн төр захиргааны байгууллагын ажил түр зогсоно. Сургууль цэцэрлэг орохгүй. 08:00 цагт зарлан мэдээллийн дохио дуугарна. Нийслэлд дуут дохио өгөх 60 цамхаг бий. Үүний дараа орон байрнаас гарах дадлага сургуулийг хийнэ. Улаанбаатар хотод цугларах 111 цэг байгаа. Иргэд эдгээр цэгээс өөрт ойрхон байгаа байршлын талаар амьдарч буй хорооныхоо Засаг даргаас лавлаж, мэдээлэл авч болно Энэ сургуульд Улаанбаатар хотод амьдарч буй бүх ард иргэд оролцоно.” хэмээв.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод газар хөдлөлтийн давтамж маш их болсон. Мөн үер усны гамшиг, хуурайшилтаас үүдсэн гал түймрийн аюул зэрэг гамшгийн эрсдлүүд их болсон. Эдгээр нь хүний амь нас, эд хөрөнгөд шууд заналхийлж байдаг. Бид энэ бүхнээс урдчилан сэргийлэх ёстой. Мөн ийм байдал үүссэн тохиолдолд хор хохирлыг арилгаж чаддаг байх ёстой. Өнөөдрийн зохион байгуулах гэж байгаа арга хэмжээ бол урдчилан сэргийлэх дадал, хэвшлийг нийслэлийн бүх иргэддэдээ суулгаж өгөх өндөр үр дүнтэй сургууль байгаа юм” хэмээлээ.
Сургуулийн нэгдүгээр шатанд газар хөдлөлтийн гамшиг болсон цагийн байдлын дагуу нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчийн газар, аж ахуйн нэгж байгууллагууд 24-ний өглөө “Яаралтай цуглар” дохиогоор Сүхбаатарын талбайд цуглаж, гамшгаас хамгаалах бэлэн байдлаа шалгуулж, нэгдсэн жагсаалын арга хэмжээг зохион байгуулснаар сургууль эхэлнэ.
Хоёрдугаар шатанд “Яаралтай цуглар” дохиогоор цугласан нутгийн захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагын удирдах бүрэлдэхүүн газар хөдлөлтийн гамшиг үүссэн цагийн нөхцөл байдлын дагуу хариу арга хэмжээг төлөвлөх, шийдвэр гаргах, удирдлага зохицуулалт, харилцан ажиллагааг зохион байгуулах зорилгоор танхимын команд штабын дадлага, сургуулийг зохион байгуулснаар үргэлжилнэ. Танхимын команд штабын сургуульд 80 гаруй байгууллагын 950 гаруй удирдах бүрэлдэхүүн хамрагдахаар төлөвлөөд байна.
Гуравдугаар шатанд Зарлан мэдээллийн дуут дохионы цамхгаар дамжуулан “Газар хөдлөлт” болсон тухай зарлан мэдээлэл хүргэгдэх ба нийслэлийн 45 мянга гаруй орон сууцны 480 мянган иргэд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 94 дүгээр тогтоолоор батлагдсан 111 тооны аюулгүйн талбайд гарна. Газар хөдлөлтийн гамшгийн улмаас орон байргүй болсон иргэдийг түр цугларах аюулгүй талбайгаас түр амьдруулахаар “Нүүлгэн шилжүүлэлт”-ийг Баянгол, Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт урьдчилан жишиг байдлаар бэлтгэсэн талбайд, бусад дүүрэгт гэнэтийн байдлаар зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэхүү гурван дүүргийг онцлон сонгосны учир нь Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, тухайн гурван дүүрэгт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг Нийслэлийн төвшинд өргөтгөн хамтад нь зохион байгуулж буйгаараа онцлогтой. Дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 07.00-10.00 цаг хүртэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг бүрэн зогсоож, иргэдийг аюулгүй талбайд нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулна. Мөн энэ өдрийн ажлын цагийг 10.00 цагаас эхлүүлэхээр төлөвлөсөн байгаа. Мөн газар хөдлөлтийн гамшгийн улмаас барилга байгууламжид нуралт үүсэж эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг алба, мэргэжлийн анги, Онцгой байдлын байгууллага, мэргэжлийн байгууллага, сайн дурын хэсэг, аж ахуйн нэгж байгууллага хамтран 6 дүүрэгт зохион байгуулна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
]]>
Энэ онд нийслэлд 8 сургууль шинээр барина https://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=2123 Fri, 05 Apr 2019 01:21:06 +0000 http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=2123

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдааны эхний хэсэгт  Монгол улсын  2019 оны төсөвт батлагдсан нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлын явц, газар чөлөөлөлт, Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сумын хийлийн цэсийн маргааныг хянан шийдвэрлэх саналыг дэмжих тухай асуудлуудыг хэлэлцэв.
Монгол Улсын төсвийн хөрөнгөөр нийслэлд 30 цэцэрлэг, найман сургууль, нэг бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, нэг насан туршийн боловсролын төв, дөрвөн спорт заал, нийт 44 сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг шинээр барихаар төлөвлөснөөс долоон сургууль, хоёр спорт заал, 21 цэцэрлэг, нэг бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, нийт 31 сургууль, цэцэрлэгийн барилгын худалдан авах ажиллагааны эрх нийслэлд шилжин иржээ.
Нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх чиглэлээр 2019-2020 онд хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний дүн мэдээг нэгтгэж, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах ажлын хэсгийг байгуулжээ.
Хотын захирагч С.Амарсайхан “Сургууль цэцэрлэгийг барих газар чөлөөлөлтийн ажлыг онцгой анхаарч шуурхайлж ажиллая. Дүүргийн дарга нар энэ асуудлын хүрээнд баригдахаар төлөвлөгдсөн сургууль цэцэрлэгийн барилгын ажилтай газар дээр нь очиж, нөхцөл байдалтай танилцаж, гүйцэтгэгч компанийн удирдлагуудтай уулзаж, ажил явуулах ямар гарц гаргалгаа байгаагаа ярилцах хэрэгтэй. Цаашдаа сургууль цэцэрлэггүйгээр томоохон орон сууцны хотхоны төлөвлөлтөд зөвшөөрөл олгох ёсгүй. Холбогдох газар хэлтсийн дарга нар нэг байранд байж ажлаа нэгтгэж чадахгүй, бие биенээ рүүгээ албан бичиг шидэлж, ажил гацаадаг явдлаа болих ёстой” гэв.
Түүнчлэн Засаг даргын үүрэг даалгавар болгосны дагуу сургууль, цэцэрлэгийн хамран сургах тойргийг оновчтой тогтоох, хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх, гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудын асуудлыг шийдвэрлэх ажлыг судлаж хэрэгжүүлэхийг нийслэл, дүүргийн удирдлагуудад чиглэл болголоо.  
 
Хилийн цэсийн маргааны асуудлыг шийдвэрлэлээ
Нийслэлийн Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сумын хилийн цэсийн маргааныг хянан шийдвэрлэх асуудлыг Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун танилцууллаа.
Өнөөдрийн байдлаар УИХ-ын 24 дүгээр тогтоолын дагуу газрын нэгдмэл сангийн тайланд нийслэлийн нутаг дэвсгэр 470.4 мянган га талбайтай гэж бүртгэгдсэн. Нутаг дэвсгэрийн хэмжээнд Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сумын хилийн цэсийн давхцалтай хэсэг болох 54 мянган га газар нутаг багтдаг талаар тэрбээр дурьдлаа. Тус хилийн маргаантай хэсэгт Эрдэнэ сумаас 3259 га Налайх дүүргээс 6101 га газрыг иргэд аж ахуйн нэгжид олгожээ. Газар олгосон асуудлыг хилийн цэсийн маргаан шийдвэрлэгдсэний дараа зөрчлийг арилгахаар төлөвлөж байгаа хэлэв.
Дээрх маргааныг 1996 оны УИХ-ын 24 дүгээр тогтоолын дагуу шийдвэрлүүлэх саналаа Налайх дүүргийн Засаг дарга дүүргийн ИТХ-д уламжилжээ. Засаг даргын зөвлөлийн хурлаас дээрх тогтоолын дагуу асуудлыг хэрхэн шийдвэрлэх саналтай байгаагаа НИТХ-д уламжилжлаж,холбогдох  тогтоол шийдвэр гаргуулахаар боллоо  гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

]]>
Б.Индра: Олимпын гудамжны замын хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 1-нээс хаана https://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=2092 Tue, 12 Mar 2019 09:22:57 +0000 http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=2092

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индрагаас энэ жил нийслэлд хийгдэх зам засварын ажлын талаар тодрууллаа. 

-Налайхын замыг шинэчлэн засах ажил ирэх сарын 1-нээс эхлэхээр боллоо. Үүнтэй холбогдуулан ямар зохицуулалтыг хийх вэ?

-Замын ажил эхлэхээр Налайхын замыг 100 хувь бүрэн хаана. Уг замд ойролцоогоор 40 гаруй гүүр хоолой, туннелийн ажил хийхээр төлөвлөгдсөн. Ойрын хугацаанд түр замын асуудлаа яаралтай шийдэх шаардлагатай байгаа. Налайхын замаар Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгаас, алслагдсан гурван дүүрэг буюу Багахангай, Налайх, Багануур дүүргээс тээврийн хэрэгсэл зорчдогоос гадна Замын-Үүдээс ирж байгаа тээврийн хэрэгсэл мөн зорчдог.

Тиймээс эдгээр тээврийн хэрэгслээ аль замаар зорчуулах вэ гэдгийг нийслэлийн холбогдох агентлагууд, яамтай хамтран хэлэлцэж байна. Богд уулын урд зам буюу Төв аймгийн замаар ачаа тээврийн том оврын тээврийн хэрэгслийг явуулах, тухайн бүсэд оршин сууж буй иргэдийн жижиг оврын тээврийн хэрэгслийг түр замаар зорчуулахаар урьдчилсан байдлаар төлөвлөөд байгаа. Ойрын хугацаанд эцэслэн шийдвэрлэж, хэвлэл мэдээллээр албан ёсоор зарлана.

-Тус замын шинэчлэлийн талаар дэлгэрүүлэхгүй юу?

-Одоо байгаа зам нь хоёр эгнээтэй бол шинэ зураг төслөөр дөрвөн эгнээтэй болно. Мөн Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөгөөр суурьшлын бүс ихэссэн, цаашид төлөвлөгдсөн. Тиймээс төлөвлөгдсөн уулзварууд дээр бүсийн аюулгүй байдлыг хангах үүднээс зураг төсөл дээрээ өөрчлөлт оруулснаар суурьшлын бүстэй газруудад дугуйн зам, явган хүний замыг хийнэ.

Тусгаарлах зурвас нь төмөр бетон хийцтэй байх бөгөөд энэ нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, ослыг эрс бууруулна. Гэрэлтүүлэгтэй, олон улсын стандартад нийцсэн авто зам болно. 
 

-Замын цагдаагийн гүүрэн гарцын ажил удахгүй эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулахаар төлөвлөөд байна вэ?

-Замын хөдөлгөөний ачаалал, барилгын ажил түр зогссонтой холбоотойгоор Олимпын гудамжийг түр хугацаанд нээсэн бол ирэх сарын 1-н гэхэд буцаагаад хаана. Энд гүүрний таван тулгуур баганын ажил хийгдэнэ. Бид наадмаас өмнө үндсэн гүүрээ ашиглалтад оруулан, рампуудын ажлаа есдүгээр сар гэхэд гүйцэтгэн гүүрээ бүрэн дуусгана гэсэн төлөвлөгөөтэй ажиллан байна. Бусад гүүрийн ажлыг ч энэ жилдээ багтаан дуусгана.

Баянзүрх дүүрэгт орших Туулын гүүрийг Налайхын замтай хамт дуусгаж холбоно. Сонсголонгийн гүүрний барилгын ажил эхэлсэн. Мөн Яармагийн гүүрний тоноглолын ажил болон нэмэлт хучилтын ажлыг хийнэ. Ингэхдээ шаардлагатай тохиолдолд гол гүүрний зорчих хэсгийг хаана. Гэхдээ ингэж хаасан ч түр гүүр, хуучин гүүрний хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ.

Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төслийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж, гүүрний ажлын гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20-р товчоо групп, зөвлөхөөр “Ростов” ХХК ажиллаж байгаа юм. 

Эргэн сануулахад, Гүүрэн гарц барих ажлыг гүйцэтгэхээр Олимпын гудамжны замын хөдөлгөөнийг 2018 оны зургаадугаар сарын 11-ний өдрөөс эхлэн хаасан бөгөөд барилгын ажил завсарласнаар мөн оны арванхоёрдугаар сарын 15-наас түр нээсэн билээ.

]]>
Д.Түмэнжаргал: Хүний боловсролыг харилцаа, биеэ авч яваа байдал нь илэрхийлдэг https://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=2074 Tue, 12 Mar 2019 03:52:20 +0000 http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=2074
Д

]]>
Ш.Анхмаа: Нийслэлчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийднэ гэдэг нь улсын хэмжээний асуудлыг шийдэлцэж байгаа гэсэн үг https://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=2038 Mon, 11 Mar 2019 03:28:16 +0000 http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=2038

НИТХ

]]>
Архив албан хэрэг хөтлөлтийн хичээл https://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=2023 Thu, 07 Mar 2019 03:34:20 +0000 http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=2023 Arhiw-alban-hereg-hutlultiin-hicheel

]]>
Мэдээ, Мэдээлэл https://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=1406 https://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=1406#comments Fri, 22 Jun 2018 05:57:26 +0000 http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=1406 Ахмадын хотхон-1 цэвэрлэгээний мэдээ

]]>
https://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?feed=rss2&p=1406 7951
Улаанбаатар хотын цэвэр бохир усны үйлчилгээний тариф өөрчлөгдлөө. https://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=1360 https://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=1360#comments Wed, 13 Jun 2018 02:40:37 +0000 http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=1360 32-r togtool

]]>
https://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?feed=rss2&p=1360 6623
Бүх нийтийн мод тарих өдөр https://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=1262 https://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=1262#comments Sat, 12 May 2018 02:25:48 +0000 http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=1262 АХ-1 мод тарьсаны тайлан

]]>
https://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?feed=rss2&p=1262 4414