2024-03-19

Home » Даргын мэндчилгээ

Даргын мэндчилгээ

“Ахмадын хотхон-1” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын цахим хуудсанд хандаж байгаа эрхэм танд талархал илэрхийлье.

 

Төрийн минь буян

Түмний минь хишиг

Ахмадын тохилог хотхонд

Амьдрал сайхан байна аа гэж

Ам бардам хэлүүлэн

Санаа зовох юмгүй

Сэтгэл хангалуун байлгаж

Ач үрсээс чинь ялгаагүй

Ая тухыг тань хангаж

Өвөө эмээ та нарыгаа

Өргөн хүндэтгэж явдаг юм аа БИД,

 

Монгол улсын алдар хүнд болсон ТА

Мөнх амьдралын алтан хэлхээ болсон ТА

Эрин үеийн амин түүх болсон ТА

Эргэх цагийн аз жаргал болсон ТА

Нарт орчлонгийн хоногийг ЭЛЭЭЖ

Налайн сууж жаргаж АМЬДРААРАЙ

Урт насны хутгийг ОЛЖ

Уяран сууж жаргаж АМЬДРААРАЙ

Хормойноос тань зүүгдэж яваа

Хойч үе биднийгээ үргэлж гийгүүлж АМЬДРААРАЙ

Хүндэтгэсэн,

“Ахмадын хотхон-1” ОНӨААТҮГ-ын дарга Ц.ОТГОНБАТ

 

 

scroll to top