2024-12-05

Home » Мэдээ, мэдээлэл » Сонгон шалгаруулалтын урилга

Сонгон шалгаруулалтын урилга

July 26, 2016 2:37 am by: Category: Мэдээ, мэдээлэл, Цаг үеийн мэдээ Leave a comment A+ / A-

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

 

Огноо: 2016 оны 07 дугаар сарын 26   

Сонгон шалгаруулалтын нэр: Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Цагдаагийн гудамж, Ахмадын хотхон-1 ОНӨААТҮГ-ын 901 дүгээр байрны 1 давхарт байрлах /одоо “Оюу” хүнсний мухлаг, “Эрхэс туяа” эмийн сан ажиллаж байгаа/ тус бүр 25,8мкв талбай бүхий байрны түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай.

Сонгон шалгаруулалтын дугаар: Ахмадын хотхон-1-2016-07-26-01

“Ахмадын хотхон-1” ОНӨААТҮГ нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам”-ын дагуу сонгон шалгаруулалтанд оролцогчийг /хуулийн этгээд/ Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Цагдаагийн гудамж, /хуучнаар 9 дүгээр дэлгүүрийн замын урд / 901 дүгээр байрны 1 давхарт байрлах эмийн сан, хүнсний мухлагийн түрээслэгчийг сонгон шалгаруулах” тухай битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтанд оролцогч нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

  1. Түрээсийн төлбөр төлөх, барьцаа төлбөр төлөх, үйл ажиллагааг эхлүүлэх, санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотолно.

–       Харилцагч банкны дансны хуулга /Сүүлийн 6 сар/, Санхүүгийн тайлан /2016 оны хагас жилийн тайлан/

–       Хөрөнгийн баталгаатай байх,

–       Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай төсөл, төсвийн тооцоо

–       Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт.

  1. Материалыг зарласан хугацаанд битүүмжлэн өөрийн нэр хаягийг тодорхой бичиж нэг дугтуйнд нэг санал ирүүлсэн байх.
  2. Түрээслэх байрыг ямар үйл ажиллагааны чиглэлээр ашиглахаас хамаарч шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, фото зураг, техникийн үзүүлэлт, ажиллах хүчний чадамжийн судалгааг ирүүлэх.
  3. Түрээсийн үйл ажиллагааны чиглэлээс хамаарч тухайн үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөл, тухайн чиглэлээр ажиллаж байсан туршлага, ажлын жагсаалтыг ирүүлэх.
  4. НИТХ-ын 2010 оны 26 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэхэд мөрдөх нэгж талбайн доод үнэ”-ээс багагүй байх.
  5. Байр талбайтай холбоотой мэдээллийг түрээслэгч байгууллагаас тодруулна уу.

 

Та бүхэн холбогдох битүүмжилсэн материалаа 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Цагдаагийн гудамж, 901 дүгээр байр Ахмадын хотхон-1 ОНӨААТҮГ-ын 8 тоот өрөөнд ирүүлнэ үү.

Сонгон шалгаруулалтын материалыг 10 цаг 30 минутанд нээнэ.

Зөвхөн шалгарсан аж ахуйн нэгжид хариу мэдэгдэнэ.

Тодорхой мэдээлэл, тусгай шаардлага болон сонгон шалгаруулалтын дүнг www.akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn  цахим хаягаар авна уу.

 

Холбоо барих утас-76036048, 76036010    

Сонгон шалгаруулалтын урилга Reviewed by on . СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА   Огноо: 2016 оны 07 дугаар сарын 26    Сонгон шалгаруулалтын нэр: Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Цагдаагийн гудамж, Ахмадын х СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА   Огноо: 2016 оны 07 дугаар сарын 26    Сонгон шалгаруулалтын нэр: Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Цагдаагийн гудамж, Ахмадын х Rating: 0
scroll to top