2024-03-19

Home » Мэдээ, мэдээлэл » Иргэн танд хамгийн ойр аюулгүйн талбай хаана байгааг мэдэх үү

Иргэн танд хамгийн ойр аюулгүйн талбай хаана байгааг мэдэх үү

April 24, 2019 11:20 am by: Category: Мэдээ, мэдээлэл, Онцлох мэдээ, Цаг үеийн мэдээ Comments Off on Иргэн танд хамгийн ойр аюулгүйн талбай хаана байгааг мэдэх үү A+ / A-

Иргэн танд хамгийн ойр аюулгүйн талбай хаана байгааг мэдэх үү


Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газар болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран Улаанбаатар хотын хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг дөрөвдүгээр сарын 24-26-нд зохион байгуулж буй. Маргааш буюу 25-ны 07.00-09.30 цагийн хооронд нийслэлийн бүх иргэнийг хамруулсан газар хөдлөлтийн дараах нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль зохион байгуулах юм. Өглөө 08.00 цагт зарлан мэдээллийн дуут дохионы цамхгуудаар Газар хөдөлсөн тухай зарлан мэдээлэл дамжуулах бөгөөд энэ үед иргэд өөрийн дүүрэг, хороонд хамгийн ойр байрлах аюулгүй талбайд цугларна. Ингэхдээ газар хөдлөлтийн үед баримтлах зарчим, ойролцоох цуглах талбай зэрэг мэдээллийг багтаасан “Таниулах хуудас”-аа (дүүрэг, хорооноос тань “Таниулах хуудас”-ыг урьдчилан тараасан байх ёстой, тараагаагүй бол та шаардаж авах эрхтэй) нүүн шилжих талбайд авч очихоо мартуузай.
Энэхүү дадлага сургуулийн үеэр 45 мянга гаруй орон сууцны 480 мянган иргэд гамшгаас хамгаалах 111 аюулгүйн талбайд гарах бөгөөд аюулгүйн талбайн байршлуудын жагсаалтыг хүргэе.
Иргэн танд хамгийн ойр аюулгүйн талбай хаана байгааг мэдэх үү Reviewed by on . Иргэн танд хамгийн ойр аюулгүйн талбай хаана байгааг мэдэх үү Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газар болон нийслэлийн Засаг даргын Тамгын газа Иргэн танд хамгийн ойр аюулгүйн талбай хаана байгааг мэдэх үү Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газар болон нийслэлийн Засаг даргын Тамгын газа Rating: 0
scroll to top