Thursday , 15 November 2018

Latest News
Home » Слайд мэдээ » Албан байгууллагууд бүтээн байгуулалтыг дэмжиж, газраа чөлөөллөө

Албан байгууллагууд бүтээн байгуулалтыг дэмжиж, газраа чөлөөллөө

April 6, 2018 3:21 am by: Category: Слайд мэдээ, Цаг үеийн мэдээ Leave a comment A+ / A-

Нийслэлийн 2018 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нийслэлийн Газрын албанаас 90 бүтээн байгуулалтын ажилд газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлээд байна. Уг бүтээн байгуулалтын ажлын трасст 1902 нэгж талбарын 216 га газар өртсөн байна.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хийгдэх Замын цагдаагийн уулзвар орчмын олон түвшний огтлолцол бүхий гүүрэн гарцын ажлын трасст нийт 22 нэгж талбар өртсөн. Уг замын нөлөөлөлд өртсөн иргэн, хуулийн этгээдүүдээс “Шунхлай” болон “Жаст” групп ХХК-ийн шатахуун түгээх станц, “Оддын хотхон” СӨХ зэрэг 20 иргэн, аж ахуйн нэгж газраа чөлөөлж авто замын байгууламж болон инженерийн шугам сүлжээний шилжүүлгийн ажлуудыг гүйцэтгэх нөхцөл бололцоогоор хангажээ.

received_1457730207689089_20180406062902

Харин Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын трасст нийт зөвшөөрөлтэй 82, зөвшөөрөлгүй 38 нэгж талбар, 60 гаруй самбар өртөж байснаас зөвшөөрөлгүй 38 нэгж талбар 60 сурталчилгааны самбарыг албадан чөлөөлж, газрын эзэмших болон өмчлөх эрхтэй 82 нэгж талбараас иргэдийн оролцоо, идэвх санаачлагын дэмжлэгтэйгээр 53 нэгж талбарыг нөхөн олговоргүй чөлөөлөөд байна.

Албан байгууллагууд бүтээн байгуулалтыг дэмжиж, газраа чөлөөллөө Reviewed by on . Нийслэлийн 2018 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нийслэлийн Газрын албанаас 90 бүтээн байгуулалтын ажилд газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлэ Нийслэлийн 2018 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нийслэлийн Газрын албанаас 90 бүтээн байгуулалтын ажилд газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлэ Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top