Thursday , 15 November 2018

Latest News
Home » Цаг үеийн мэдээ » Нийслэлийн Цасны баяр болно

Нийслэлийн Цасны баяр болно

February 20, 2018 4:40 pm by: Category: Цаг үеийн мэдээ Leave a comment A+ / A-

Мөнгөн Улаанбаатар спорт наадмын хүрээнд зохион байгуулагдах нийслэлийн төр, захиргааны байгууллага болон нийслэлчүүдийн “Цасны баяр” энэ сарын 24-ний бямба гарагт Хандгайтын Янзага зусланд болох юм.

“Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын нийслэлийн төр, захиргааны байгууллага, иргэдийн “Цасны баяр” арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдаж баярын үеэр зохион байгуулагдах арга хэмжээ, хөтөлбөрүүд, нэгдсэн төлөвлөгөөг хэлэлцэв. Тус цасны баярт нийслэлийн есөн дүүрэг, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 33 агентлаг, НӨҮГ-ын нийт албан хаагчид оролцох юм.

Хурлын үеэр нийслэлийн Засаг даргын орлогч, ажлын хэсгийн ахлагч Ш.Анхмаа Цасны баярт оролцож байгаа нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдыг нийтийн тээврээр үйлчлүүлэхийг уриаллаа. Мөн цасны баяраар зохиогдох уралдаан, тэмцээнийг дүгнэхдээ нийтийн тээврээр үйлчлүүлсэн байдлыг харгалзан үзэж, байр эзлүүлнэ гэдгээ анхааруулж байв.

Хандгайт, Санзай чиглэлийн автобус 45 минут тутамд Тэнгис кино театрын өмнөх зогсоолоос иргэдэд үндсэн тарифаараа үйлчлэх юм. Хотын удирдллагууд нийслэлийн нийт иргэдээ “Цасны баяр”-т өргөнөөр оролцохыг уриаллаа.

 

ок

 

Нийслэлийн Цасны баяр болно Reviewed by on . Мөнгөн Улаанбаатар спорт наадмын хүрээнд зохион байгуулагдах нийслэлийн төр, захиргааны байгууллага болон нийслэлчүүдийн “Цасны баяр” энэ сарын 24-ний бямба гар Мөнгөн Улаанбаатар спорт наадмын хүрээнд зохион байгуулагдах нийслэлийн төр, захиргааны байгууллага болон нийслэлчүүдийн “Цасны баяр” энэ сарын 24-ний бямба гар Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top