Фото мэдээлэл – Нийслэлийн "Ахмадын хотхон-1" http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар Fri, 17 May 2019 04:47:02 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=5.2.21 Улаанбаатар Олон Улсын Марафон 2019 http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=2173 Fri, 17 May 2019 04:44:05 +0000 http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=2173 Улаанбаатар Олон Улсын Марафон 2019
Улаанбаатар

]]>
Гамшгаас хамгаалах сургалт http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=2129 Tue, 09 Apr 2019 02:36:21 +0000 http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=2129
Нийслэлд зохион байгуулагдах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн талаар мэдээлэл хийлээ

Болзошгүй гамшгийн аюулаас хүн, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, иргэн, хуулийн этгээд, томилгоот бүрэлдэхүүнийг сургах, дадлагажуулах, гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төлөвлөлтийг боловсронгуй болгох, харилцан ажиллагааг сайжруулах, нүүлгэн шилжүүлэлт, дайчилгааны тогтолцоог тодорхойлох зорилготойгоор “Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” 2019 оны 04 дүгээр сарын 24, 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Иж бүрэн сургуульд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулж буй төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, иргэд, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их хурал, Засгийн газар, яам, агентлаг, Олон улсын хүмүүнлэгийн болон бусад байгууллага, Элчин сайдын яамд хамрагдана. Дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд үргэлжлэх энэхүү иж бүрэн сургуулийг гурван үе шаттайгаар зохион байгуулна.
Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, ОБЕГ-ын дэд дарга, Хурандаа Б.Ууганбаяр, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, Хурандаа Ж.Чүлтэмсүрэн нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
ОБЕГ-ын дэд дарга, Хурандаа Б.Ууганбаяр “Нийслэлд сүүлийн 30 жилд ийм том хэмжээний дадлага, сургуулилт зохион байгуулагдаагүй. Энэ сарын 24-нд сургуулийн үйл ажиллагаа эхэлнэ. Энэ өдөр олон нийт рүү хандсан арга хэмжээ зохион байгуулагдахгүй. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй төр захирагааны байгуулагуудаас авахуулаад олон улсын байгууллагуудын түвшинд явагдана. 25-ны өдөр олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулна. Өглөө 07:00-10:00 цагийн хооронд замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Улаанбаатар хот руу орох болон гарах бүх хөдөлгөөний зогсооно. Энэ хугацаанд мөн төр захиргааны байгууллагын ажил түр зогсоно. Сургууль цэцэрлэг орохгүй. 08:00 цагт зарлан мэдээллийн дохио дуугарна. Нийслэлд дуут дохио өгөх 60 цамхаг бий. Үүний дараа орон байрнаас гарах дадлага сургуулийг хийнэ. Улаанбаатар хотод цугларах 111 цэг байгаа. Иргэд эдгээр цэгээс өөрт ойрхон байгаа байршлын талаар амьдарч буй хорооныхоо Засаг даргаас лавлаж, мэдээлэл авч болно Энэ сургуульд Улаанбаатар хотод амьдарч буй бүх ард иргэд оролцоно.” хэмээв.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод газар хөдлөлтийн давтамж маш их болсон. Мөн үер усны гамшиг, хуурайшилтаас үүдсэн гал түймрийн аюул зэрэг гамшгийн эрсдлүүд их болсон. Эдгээр нь хүний амь нас, эд хөрөнгөд шууд заналхийлж байдаг. Бид энэ бүхнээс урдчилан сэргийлэх ёстой. Мөн ийм байдал үүссэн тохиолдолд хор хохирлыг арилгаж чаддаг байх ёстой. Өнөөдрийн зохион байгуулах гэж байгаа арга хэмжээ бол урдчилан сэргийлэх дадал, хэвшлийг нийслэлийн бүх иргэддэдээ суулгаж өгөх өндөр үр дүнтэй сургууль байгаа юм” хэмээлээ.
Сургуулийн нэгдүгээр шатанд газар хөдлөлтийн гамшиг болсон цагийн байдлын дагуу нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчийн газар, аж ахуйн нэгж байгууллагууд 24-ний өглөө “Яаралтай цуглар” дохиогоор Сүхбаатарын талбайд цуглаж, гамшгаас хамгаалах бэлэн байдлаа шалгуулж, нэгдсэн жагсаалын арга хэмжээг зохион байгуулснаар сургууль эхэлнэ.
Хоёрдугаар шатанд “Яаралтай цуглар” дохиогоор цугласан нутгийн захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагын удирдах бүрэлдэхүүн газар хөдлөлтийн гамшиг үүссэн цагийн нөхцөл байдлын дагуу хариу арга хэмжээг төлөвлөх, шийдвэр гаргах, удирдлага зохицуулалт, харилцан ажиллагааг зохион байгуулах зорилгоор танхимын команд штабын дадлага, сургуулийг зохион байгуулснаар үргэлжилнэ. Танхимын команд штабын сургуульд 80 гаруй байгууллагын 950 гаруй удирдах бүрэлдэхүүн хамрагдахаар төлөвлөөд байна.
Гуравдугаар шатанд Зарлан мэдээллийн дуут дохионы цамхгаар дамжуулан “Газар хөдлөлт” болсон тухай зарлан мэдээлэл хүргэгдэх ба нийслэлийн 45 мянга гаруй орон сууцны 480 мянган иргэд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 94 дүгээр тогтоолоор батлагдсан 111 тооны аюулгүйн талбайд гарна. Газар хөдлөлтийн гамшгийн улмаас орон байргүй болсон иргэдийг түр цугларах аюулгүй талбайгаас түр амьдруулахаар “Нүүлгэн шилжүүлэлт”-ийг Баянгол, Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт урьдчилан жишиг байдлаар бэлтгэсэн талбайд, бусад дүүрэгт гэнэтийн байдлаар зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэхүү гурван дүүргийг онцлон сонгосны учир нь Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, тухайн гурван дүүрэгт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг Нийслэлийн төвшинд өргөтгөн хамтад нь зохион байгуулж буйгаараа онцлогтой. Дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 07.00-10.00 цаг хүртэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг бүрэн зогсоож, иргэдийг аюулгүй талбайд нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулна. Мөн энэ өдрийн ажлын цагийг 10.00 цагаас эхлүүлэхээр төлөвлөсөн байгаа. Мөн газар хөдлөлтийн гамшгийн улмаас барилга байгууламжид нуралт үүсэж эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг алба, мэргэжлийн анги, Онцгой байдлын байгууллага, мэргэжлийн байгууллага, сайн дурын хэсэг, аж ахуйн нэгж байгууллага хамтран 6 дүүрэгт зохион байгуулна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
]]>
Дэд бүтцийн төв иргэдэд хашаандаа тав тухтай, цэвэр бохир ус, дулаанаа шийдсэн тухтай орчинд амьдрах боломжийг олгож байна http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=2111 Wed, 20 Mar 2019 02:08:18 +0000 http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=2111

Дэд бүтцийн төв иргэдэд хашаандаа тав тухтай, цэвэр бохир ус, дулаанаа шийдсэн тухтай орчинд амьдрах боломжийг олгож байна

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар залуучуудын сайн дурын ажлыг дэмжиж, тэдний оролцоог нэмэгдүүлэх, тусч соёлыг дэлгэрүүлэх, эерэг хандлагатай, бүтээлч иргэдийг төлөвшүүлэх зорилгоор “Нийслэлийн залуучуудын сайн дурынхны хөгжлийн төв”-ийг “Сайн дурынхны хөгжлийн төв” НҮТББ-тай хамтран нээж байна.

Тус төвийн үйл ажиллагааг “Сайн дурынхны хөгжлийн төв” НҮТББ бие даан явуулах бөгөөд энэхүү төвөөр дамжуулан сайн дурын ажлын ач холбогдол, соёлыг залуучуудад түгээх, нийгмийн бүхий л салбарт ажиллах сайн дурын ажилтнуудыг чадавхжуулах, хөгжүүлэх замаар төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран нийгмийн хөгжилд залуучуудын хувь нэмэр, оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар тус төвийн үйл ажиллагааг дэмжиж оффис болон хурлын танхимын түрээс, урсгал зардалгүйгээр ашиглах боломжийг нээж, сайн дурын ажил хийсэн залуучуудын ажилласан цагийг баталгаажуулах ажлыг зохион байгуулна.

Нийслэлийн залуучуудын сайн дурынхны хөгжлийн төв нь сайн дурынхны санаачилга, оролцоотойгоор дараах ажлуудыг хийнэ.

–      Хүүхэд залуучууд, олон нийтийн хөгжил

–      Хүрээлэн буй орчин, байгаль хамгаалах (мөн амьтан, ургамлыг болон соёлын өвийг хамгаалах) үйл ажиллагаа

–      Нийгмийн эрүүл мэнд – аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа

–      Байгалийн гамшиг, аюулт үзэгдэл, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагаа

–      Ахмад настанд чиглэсэн нийгмийн халамжийн үйл ажиллагаа

–      Нийгмийн хамгаалал (Үүнд: зорилтот бүлэгт чиглэсэн тусламж үйлчилгээ)

–      Үе тэнгийн болон албан бус боловсрол олгох үйл ажиллагаа

–      Хүний эрхийг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа

–      Хувь хүний бүтээлч чадавхыг хөгжүүлэх, иргэдийн санал санаачилгыг дэмжих үйл ажиллагаа

–      Хотын соёл – иргэдийн ухамсар, хандлагыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа

Хүмүүнлэгийн болон сайн дурын ажилд оролцох, нийгэмд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй залуучуудад “Нийслэлийн залуучуудын сайн дурынхны хөгжлийн төв”-ийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН САЙН ДУРЫНХНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Нийслэлийн Засаг захиргааны 5-р байр, 
https://www.facebook.com/Niisleliinzaluuchuud/ 
https://www.facebook.com/VolunteerDevelopmentCenter/
Холбоо барих утасны дугаар: 70117085, 9812-5557

]]>
Д.Түмэнжаргал: Хүний боловсролыг харилцаа, биеэ авч яваа байдал нь илэрхийлдэг http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=2074 Tue, 12 Mar 2019 03:52:20 +0000 http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=2074
Д

]]>
Нийслэлийн 2019 оны шилдэг есөн эмэгтэйг шалгарууллаа http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=2064 Mon, 11 Mar 2019 05:27:30 +0000 http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=2064
]]>
Ш.Анхмаа: Нийслэлчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийднэ гэдэг нь улсын хэмжээний асуудлыг шийдэлцэж байгаа гэсэн үг http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=2038 Mon, 11 Mar 2019 03:28:16 +0000 http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=2038

НИТХ

]]>
Уулзсан бүхэндээ Инээд бэлэглэж Ирж буй шинэ жилээ Урамтай золбоотой угтаарай http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=1756 http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=1756#comments Tue, 25 Dec 2018 08:28:27 +0000 http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=1756 Capture

]]>
http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?feed=rss2&p=1756 10202
Нийслэлийн Бүтээн Байгуулалтын Дээд Шагнал “Гаруда2018” http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=1677 http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=1677#comments Tue, 20 Nov 2018 07:39:42 +0000 http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=1677 1_2018102809524111_201810280952558_201810280952513_201810280952444_201810280952457_201810280952485_201810280952462_201810280952431_2018102809524112_2018102809525616_20181028095302

]]>
http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?feed=rss2&p=1677 4758