Медиа – Нийслэлийн "Ахмадын хотхон-1" http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар Mon, 18 Dec 2017 04:02:26 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=5.2.21 Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөний дагуу ариутгах татуургын шугам хоолойг лайдаж цэвэрлэлээ. http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=700 http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=700#comments Fri, 14 Oct 2016 02:31:39 +0000 http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=700 Тус газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөний дагуу 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр газрын бие бүрэлдэхүүн хотхоны ариутгах татуургын 19 худгуудыг даралттай усаар угааж, лайдаж цэвэрлэх ажлыг зохион байгуулж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг амжилттай хангалаа.

20161014_174005 20161014_174002 20161014_174036 20161014_173849 20161014_173909 20161014_173831 20161014_173826 20161014_145335 20161014_145319 20161014_145313 20161014_145300 20161014_145310 20161014_114146

]]>
http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?feed=rss2&p=700 6845
“Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=660 http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=660#comments Mon, 03 Oct 2016 01:41:48 +0000 http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=660 Хот суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг хангах зохицуулах, зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг “Хэрэглэгчдээ сонсоё” нээлттэй хаалганы өдөрлөгийг тус газрын 901 дүгээр байранд зохион явуулж, хотхоны оршин суугчид болон иргэдэд байгууллагын үйл ажиллагаа, усны ашиглалттай холбоотой мэдээ, мэдээллийг танилцууллаа.14572681_1777057422568142_378560328_o 14585720_1281484691883279_1117640229_o 14551071_1777054935901724_789422153_o 14550836_1281484635216618_493842675_o 14424036_1777057379234813_1640649379_o

]]>
http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?feed=rss2&p=660 7018
Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ. http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=658 Mon, 03 Oct 2016 01:35:34 +0000 http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=658 Олон улсын Ахмадын өдрийг тохиолдуулан хотхоны оршин суугч 90 болон түүнээс дээш насны 9 ахмад настанд хүндэтгэл үзүүллээ.14572629_1281484445216637_1294481717_o 14513578_1281484318549983_1302070145_o 14536553_1281484241883324_236524445_o 14536905_1281484495216632_1220683066_o

]]>
Бүх нийтийн мод тарих өдөр http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=621 Mon, 16 May 2016 12:43:52 +0000 http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=621 Бүх нийтээр мод тарих өдөр тус байгууллагын албан хаагчид болон хотхоны оршин суугч иргэдтэй байруудын урд талбайд 15 улиас тарьлаа.

IMG_2317 IMG_2315 IMG_2313 IMG_2310

]]>
Халуун ус хязгаарлалт хийгдэнэ http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=628 http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=628#comments Mon, 09 May 2016 11:02:39 +0000 http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=628 Дулаан дамжуулах шугам хоолойны засварыг зуны урин цагт хийдэгтэй холбоотойгоор халуун усыг хязгаарладаг. Энэ зун хийгдэх халуун усны хязгаарлалтын хуваарийг “Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит компани гаргажээ. Энэ сарын 16-наас хуваарийн дагуу халуун ус хязгаарлах юм байна.21256150-1d32-45c2-92f9-de3203a73837

]]>
http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?feed=rss2&p=628 7886
Гэрэний сунгалт хийж эхэллээ http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=607 http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=607#comments Mon, 18 Jan 2016 09:43:52 +0000 http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=607 Тус хотхоны оршин суугчдын анхааралд:

“Ахмадын орон сууц”-ыг тусгай нөхцөлтэйгөөр хөлслүүлэх гэрээний сунгалт хийж эхэлсэн тул иргэд оршин суугчид та бүхэн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 29-ний хооронд гэрээгээ сунгуулна уу.

“Ахмадын хотхон-1” ОНӨААТҮГ-ын захиргаа

]]>
http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?feed=rss2&p=607 6370
“НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ”-ӨӨС 233 ҮЙЛЧИЛГЭЭГ НЭГ ДОРООС АВАХ БОЛОМЖТОЙ http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=602 http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=602#comments Mon, 18 Jan 2016 07:21:52 +0000 http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=602 p1a8ve6vn61i2q92i1kld1m9bdes15Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгон, иргэдэд учруулж буй хүндрэл, чирэгдлийг багасгах зорилгоор “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулж, өнөөдөр албан ёсны нээлтийн ажиллагаа боллоо. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон нийслэлийн Засаг даргын салбар хариуцсан орлогч нар, дүүрэг, харъяа байгууллагын удирдлагууд, тус төвөөр үйлчлүүлж буй иргэд оролцлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Төрийн үйлчилгээг нэг дороос шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх нь Засгийн газрын гол зорилт. Энэ зорилтын хүрээнд төр, иргэн, аж ахуйн нэгжээ ойртуулах, иргэдийн санал хүсэлтийг сонсох “11 11” төвийг байгуулсан. Төрийн 25 үйлчилгээг цахимаар хүргэх 108 ширхэг  ТҮЦ машиныг суурилуулсан. Эдгээр ажлын үргэлжлэл болж “Нийслэлийн үйлчилгээний төв” өнөөдөр нээлтээ хийж байна” гэж онцлоод хурдан, тэгш, нээлттэй зарчмыг мөрдөж ажиллахыг хүслээ.
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв” байгуулагдсанаар иргэдэд үйлчилж буй албан хаагчдын хариуцлага нэмэгдэж, хуулийн дагуу хүнд сурталгүйгээр үйлчилгээ авах бүрэн боломжтой боллоо гэдгийг тодотгон хэлж байсан юм. Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Дөнгөж сая нэг иргэн шаардлагатай бүх бичиг баримтаа бүрдүүлээд нэг цонхон дээрээс үйлчилгээ авч, найман нэрийн барааны дэлгүүрийн зөвшөөрлийн гэрчилгээг албан тушлаатны гарын үсэгтэй нь баталгаажуулаад авсандаа бүр цочирдсон байна. Ингээд л миний зөвшөөрөл болчихсон юмуу гэж бүр дахин лавлаж асууж байна гэнэ. Яг л ийм үйлчилгээг бид үзүүлэх гэж 25 жилийн өмнө Ардчилсан хувьсгал хийж байсан. Иргэд шаардлагатай бичиг баримтаа л аваад ирвэл аль ч даргын өрөөний үүдийг сахихгүйгээр хуулийн хугацаанд өөрт шаардлагатай үйлчилгээгээ авдаг боллоо. Энэ бол Монголын ардчиллын шинэ үе” хэмээн хэллээ.

Тус төвийн албан ёсны нээлтийн ажиллагааны үеэр шинээр мэндэлсэн нийслэлийн бяцхан иргэнд төрсний гэрчилгээ, 16 нас хүрч буй иргэнд иргэний үнэмлэх гардуулж, залуу хосуудын гэрлэлтийг баталгаажуулах ёслолыг Ёслол хүндэтгэлийн танхимд хийлээ. Энгийн өдрүүдэд ч эдгээр ёслол, бүртгэлийн ажиллагааг тогтмол хийх юм. Иргэд үйлчилгээ авахдаа улаан, шар, ногоон гэсэн гурван өнгийн маягтаас  үйлчилгээний төрлөөс хамааран сонгож, бөглөнө. Улаан өнгө-тодорхой хугацаанд буюу хоногийг тодорхой бичнэ, Шар өнгө- 12 цагт багтаан иргэний асуудлыг шийдвэрлэнэ, Ногоон өнгө- шууд шийдвэрлэнэ.
“Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг нийслэлийн гурван цэгт байгуулахаар төлөвлөсөн. Эхний ээлжинд Дүнжингарав худалдааны төвд байгуулсан бол Содон хороолол, Мишээл экспо төв дээр дараагийн төвүүдийг байгуулахаар ажиллаж байна. Дүнжингарав худалдааны төв дэх нийслэлийн “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв” нь нэг удаадаа 180, өдөрт 2880-6480 үйлчлүүлэгч хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай бөгөөд өөртөө үйлчлэх танхимтай, хүүхэдтэйгээ ирсэн иргэн үйлчилгээ авах хугацаанд хүүхдээ саатуулах хүүхэд саатуулах өрөө, нотариат, кафе зэргийг байгуулсан байна. Мөн Капитрон, Капитал банкны салбар, Голомт банкны өөртөө үйлчлэх бэлэн мөнгөний машин ажиллаж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд иргэн өөрийн асуудлаар цахим угтах үйлчилгээний өрөөнд нийслэлийн удирдлагуудтай онлайнаар холбогдож асуудлаа шийдвлүүлэх боломжийг бүрдүүлжээ.
Цагийн хуваарь ажлын өдрүүдэд 08:00-20:00, бямба гарагт 10:00-16:00 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ. Лавлах утас: 7575-1200

]]>
http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?feed=rss2&p=602 4467
ХҮЙТНИЙ ЭРЧ ЭРС ЧАНГАРАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=605 http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=605#comments Fri, 15 Jan 2016 17:28:15 +0000 http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=605 Сүүлийн өдрүүдэд 01 дүгээр сарын 16-аас 23-ны өдрүүдэд нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч шөнөдөө – 40 хэм, өдөртөө 30 хэм гарч хүйтрэхийг ус, цаг агаар орчны шинжилгээний газраас мэдээлж байна. Иймд аж ахуй нэгж албан байгууллага, дулааны шугам сүлжээний газар, иргэд ялангуяа эмнэлэг үйлчилгээний болон нийтлэг үйлчилгээний газрууд, СӨХ хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, нөөц цахилгааны үүсгүүр, сэлбэг хэрэгсэлийг бэлтгэх нам даралтын зуухаар галладаг аж ахуй нэгж иргэд нүүрсний нөөц бэлтгэх зэрэг хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн даруй авах шаардлагатай байна. Нийслэл хотын ойр орчимд мал аж ахуй эрхэлдэг иргэд, малын өвс тэжээл, түлээ, нүүрсээ сайн базаах, малаа дагаж явж осгож хөлдөхөөс урьдчилан сэргийлж малаа аль болохоор ойр бэлчээх дулаан хувцаслах, нийслэлийн иргэд та бүхэн онцын шаардлагагүй бол аян замд гарахгүй байх зэргээр осголт хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

]]>
http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?feed=rss2&p=605 8231
“Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдэд өгөх зөвлөмж http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=594 http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=594#comments Mon, 07 Dec 2015 11:47:29 +0000 http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=594 1. .“Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэд дараах шалгууруудыг хангасан байна. Үүнд:

1.1. Улсаас орон сууц авч байгаагүй;

1.2.Улаанбаатар хотын харьяат ба сүүлийн 10 жил хотод амьдарсан байх;

1.3.Өрхийн орлого нь ашиглалтын болон орон сууц хөлслөх зардлаа төлөх чадвартай байх;

1.4.Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, элэгдлийн санг тооцсон 3 сарын хөлсийг болон ашиглалтын зардалтай тэнцэхүйц хэмжээний барьцааг төлөх чадвартай байх;

1.5.Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон 60 ба түүнээс дээш насны эрэгтэй, 55 ба түүнээс дээш насны эмэгтэй Монгол улсын иргэн байх;

1.6.Өөрийн өмчлөлийн байшин болон автомашингүй байх;

1.7.Нөхцөл байдлын үнэлгээг тухайн иргэн өөрийн оршин суугаа дүүрэг хорооны Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн ажилтнаар хийлгэж тодорхойлуулсан байх, шаардлагатай бол дүүргийн цагдаагийн хэлтэс, хорооны хэв журмын байцаагчаас тодорхойлолт авах.

1.8.Хөтөлбөр батлагдсан өдрөөс хойш өмчлөлийн эд хөрөнгөө бусдад шилжүүлээгүй байх:

Жич: Гачигдалтай, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 1.5 дахь заалт хамаарахгүй

“АХМАДЫН ОРОН СУУЦ” ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ШИНЭЧИЛСЭН ЖУРАМ ТАТАХ

2. Шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа иргэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ.

Ахмад настан:

1. Иргэний цахим үнэмлэхний хуулбар

 

2. Өргөдөл (Өргөдлийг Маягт АОС-1-ийн дагуу гаргана)

 

3.Өрхийн орлогоо тодорхойлсон баримт (тэтгэврийн дэвтрийн  хуулбар, хөлс төлөх                                      батлан даагчийн орлого, өргөдөл, батлан даагчийн цахим үнэмлэхний хуулбар)

4.Улсаас орон сууц авч байсан эсэх лавлагаа (Эхнэр нөхөр тус бүр)

 

5. Өмчлөлд нь эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа (Эхнэр нөхөр тус бүр)

 

6.Эрэгтэй 60, эмэгтэй 55 наснаас дээш байх

 

Гачигдалтай, хөгжлийн бэрхшээлтэй иргэн:

 

1.Иргэний цахим үнэмлэхний хуулбар,

 

2.Өргөдөл.  (Өргөдлийг Маягт АОС-2-ын дагуу гаргана)

 

3.Өрхийн орлогоо тодорхойлсон баримт, (тэтгэврийн дэвтрийн  хуулбар, ажил эрхэлдэг бол байгууллагын болон цалингийн тодорхойлолт, хөлс төлөх батлан даагчийн орлого, өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар)

 

4.Улсаас орон сууц авч байсан эсэх лавлагаа, (Эхнэр, нөхөр тус бүр)

 

5. Өмчлөлд нь эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, (Эхнэр, нөхөр тус бүр)

 

6.Гачигдалтай иргэн бол Гамшгаас хамгаалах төрийн захиргааны байгууллагын дүгнэлт, акт, тухайн  дүүргийн тодорхойлолт,

 

7.Хөгжлийн бэрхшээлтэй иргэн бол группын дэвтэр, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон акт,

Шинэчилсэн журам тараах материал татах

3. Дээрх материалуудыг бүрдүүлэн оршин суугаа харъяа дүүргийнхээ “Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамргадах иргэдийн сонгон шалгаруулах комисс эсвэл нэг цонхны үйлчилгээнд өгнө.

Жишээлбэл та Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэн бол Сүхбаатар дүүрэг дэх “Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамргадах иргэдийн сонгон шалгаруулах комисс эсвэл Сүхбаатар дүүрэг дэх Нэг цонхны үйлчилгээнд бүрдүүлсэн материалаа өгнө.

4. Сонгон шалгаруулах комиссын шийдвэрээр “Эрхийн бичиг” авсан иргэд дараах материалыг бүрдүүлэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Цагдаагийн гудамж, “Ахмадын хотхон-1” ОНӨААТҮГ-т ирж “Ахмадын орон сууц”-ыг тусгай нөхцөлтэйгээр хөлслүүлэх гэрээ байгуулна.

“Ахмадын орон сууц”-ыг тусгай нөхцөлтэйгээр хөлслүүлэх гэрээ татах

Хөлслөгч:          Иргэний үнэмлэх /Хуулбарын хамт/

Хорооны тодорхойлолт

Тэтгэврийн дэвтэр /Хуулбарын хамт/

Байр хөлслөх эрхийн бичиг /Хуулбарын хамт/

Батлан даагч:  Иргэний үнэмлэх /Хуулбарын хамт/

Хорооны тодорхойлолт

Ажлын газрын тодорхойлолт

Нийгмийн даатгалын дэвтэр /хуулбарын хамт/

Жич:Батлан даагчийн сарын цалингийн орлого 300,000 төгрөгнөөс дээш байх

Оршин суух байрны 3 сарын орон сууцны хөлстэй тэнцэхүйц барьцаа төлбөрийг метр квадратаас шалтгаалж Улаанбаатар хотын 2611182840 тоот дансанд байршуулж, төлбөр төлсөн баримтаа авч ирэх. /1м квадратыг 3000 төгрөгөөр тооцно/

Бүрдүүлэх материалын жагсаалт татах

 

 

 

]]>
http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?feed=rss2&p=594 7195
Нийслэлийн 376 жилийн ойн баярын мэндийг хүргэе http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=468 Thu, 29 Oct 2015 09:12:33 +0000 http://akhmadiinkhotkhon-1.ub.gov.mn/?p=468 172370-21102015-1445393877-357019355-p1a241b5pvp2414bh13a0jiko481Нийслэлийн 376 жилийн ойн мэндийг хүргэж байна.

]]>